Дэлгүүрийн тухай
Pataviumart нь (Art of Padova – гэсэн латин үгнээс гаралтай ) тансаг зэрэглэлийн гэрлийн бүрхүүл,тавилга, чимэглэл, интерьер дизайн хийдэг Италийн брэнд юм. Тэртээ 1959 оноос түүх нь эхэлсэн тус брэндийн үүсгэн байгуулагчид нь Адриано Гомеро ба Инна Гомеро хэмээх гэр бүлийн хосууд байжээ. Компаниа байгуулахаас өмнө Адриано хүрэл, төмөр эдлэлээр бүтээл хийж, эртний эдлэлийн худалдаа эрхэлдэг байжээ. Тухайн үед гэрлийн бүрхүүл, гэрэлтүүлэг, чимэглэл дутагдалтай байгааг анзааран шинэ газар нүүн ирж, гэрлэн бүрхүүл урлан Италийн өнө эртний түүхт Мурано шилийг өөрийн бүтээлд гол түүхий эдээ болгон ашиглах болсноор бизнес нь цэцэглэжээ. Өдгөө тэдний охин Симонетта Гомеро аав ээжийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэн бүтээгдэхүүнүүдийнхээ загварыг өөрөө зохион бүтээн, компаниа удирдан ажиллаж байна.
2013 оноос Монголд энэ брэнд өөрийн салбараа нээн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм.
- Энэ брэндийн онцлог нь түүнийг үндэслэгчидтэй салшгүй холбоотой.
Тус брэндийг үндэслэсэн Адриано хэмээх хүн бол өөрийн бүтээлээ байнга сайжруулж, хөгжүүлж ирсэн шинэчлэгч, уран бүтээлч хүн байжээ. Эхнэрийнхээ хамт урландаа ажиллан, бүтээгдэхүүнээ дандаа гар аргаар торго, шил гэх мэт эдлэлүүдийг ашиглан урлаж ирсэн байдаг. Тэд урлагийн гайхалтай өндөр мэдрэмжтэй хүмүүс байсан бөгөөд гол амжилтын түлхүүр нь энэ зан чанар нь болов уу. Хийж байгаа бүтээлийнхээ деталь болгонд зүрх сэтгэлээ шингээсэн байдаг. Тэдний бараа бүтээгдэхүүн нь нарийн мэдрэмж шаардахуйц урлагийн бүтээл хэмээгдэн өндөр үнэлэмжтэй, давтагдашгүй болсны нууц нь өөрсдийн бүтээлээ үргэлж хөгжүүлж, төгс болгохын төлөө олон арван жилээр цуцалтгүй хөдөлмөрлөсөнд оршино.
Энэ компанийн хамгийн гол онцлог бол олон зуун жилийн турш уламжлагдаж ирсэн эртний гар урлалууд болох шилэн урлал ба төмрийн урлалыг 1960-70-аад оны үеэс үнэт болон хагас үнэт чулуу, алт, мөнгө, шүр сувд, Сваровски шигтгээ зэргээр чимэглэн бүтээх болсон нь тансаг зэрэглэлийн бүтээлүүдэд шинэ өнгө төрх нэмжээ. Pataviumart-ийн бүтээгдэхүүний хамгийн гол бүрэлдэхүүн хэсгийн нэг бол Италийн өнө эртний түүхтэй Мурано /Murano/ шил юм. Энэ бол Италийн Венеци хотын ойролцоох Мурано арал дээр үүсч өнөөг хүртэл хөгжүүлж ирсэн 1000 гаран жилийн түүхтэй эртний шилэн урлал юм. Тэр урлалын олон зуун жил дамжин хөгжиж, хадгалагдаж ирсэн соёлыг өөрийн бүтээлтэйгээ хослуулсан нь улам сайхан зүйл бүтээх эхлэл болжээ.
- Тус компанийн онцлог нь брэндийн гоёмсог бараа бүтээгдэхүүн гаргахаас гадна интерьер дизайны иж бүрэн шийдэл боловсруулж санал болгодог юм.
Дэлхийн өндөр зэрэглэлийн орд харш, зочид буудлууд, тавилгын дэлгүүрүүд, алдартай одод бүтээлийг худалдан авдаг. Мөн тавилгын үйлдвэртэй тул тавилга, интерьерийн цогц бүтээлийг, Мөн л хосгүй гоёмсог, чанартай тавилгуудыг үйлчлүүлэгчиддээ санал болгодог юм. Тавилгыг шилэн чимэглэлээр чимж, гайхамшигтай өвөрмөц өнгө, дизайн бүхий тавилга бүтээдгээрээ алдартай. Зөвхөн тухайн худалдан авагчид зориулсан зуун хувь гар аргаар бүтээсэн гэрлэн бүрхүүл, чимэглэл, тавилга бүтээдэг. Манай дэлгүүр (showroom) дээр ирж эдгээр тавилгын зарим хэсгээс сонирхох боломжтой.
Мөн өрнөдийн олон зуун жилийн түүхтэй урлагийг Монголчууддаа нээж, таниулья гэж зорьсон. Үүнийг ойлгож мэдрэх нь цаг хугацаа шаардагдаж болох ч, Монголчууд маань өрнөдийн уран дархчуултай хамтран ордон гэрээ босгож, тэдний уран бүтээлийг амьдрал ахуйдаа хэрэглэж байсан түүхэн уламжлалтайн дээр сүүлийн үед манай иргэд дэлхийн олон орноор аялж, янз бүрийн соёл, гар урлалтай танилцан амьдралдаа нэвтрүүлэх болжээ. Тиймээс олон жилийн түүхт уламжлал бүхий Итали урлалыг Монголчууддаа мэдрүүлж , ойртуулахыг хүссэн юм.
Pataviumart бол ямар ч өрсөлдөгчгүй давтагдашгүй брэнд юм.
Жишээ нь: хэн нэгэн зураачийн зүрх сэтгэлээсээ зурсан уран бүтээлийг өөр хэн нэгэн хуулж зураад жинхэнэ зургын утга агуулгыг бүрэн илэрхийлнэ гэж байдаггүй . Өрсөлдөгчгүй, давтагдашгүй Pataviumart-н бүтээлүүдэд олон мастеруудын ухаан, уламжлал, ур хийц , хөдөлмөр шингэсэн байдаг.
Онлайн дэлгүүр: pataviumart.mn
Захиалгийн утас: 99110068,95099304